Үерийн улмаас алга болсон 75 матарны наймыг олжээ
Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид болсон үерийн улмаас Маомин хотын матар үржүүлгийн фермээс 69 матар, зургаан зулзаганы хамт алга болоод байв. Өнөөдрийн байдлаар тэдний наймыг нь олжээ. “Баригдсан матруудын дундаж жин 75 кг орчим, урт нь хоёр метрээс урт байв. Тэднийг буудахаас өөр аргагүй байсан” гэж аврагчид ярьжээ.
Одоогоор матарнаас болж хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй. Гэхдээ зарим нь үерийн тогтоол усны гүнд нуугдсаар байгааг албаныхан хүлээн зөвшөөрчээ. Онцгой байдлынхан тэднийг олохын тулд дулаан мэдрэгч ашиглаж байна.
Энэ нь матар зугтсан анхны тохиолдол биш. 2013 онд матарны зургаан зулзага үерт автсаны дараа зугтаж дөрвийг нь барьж, хоёрыг нь тосгоны оршин суугчид идсэн хэмээн тус улсын хэвлэлд мэдээлж байжээ. Гуандун мужийн Маомин хотод матрын олон ферм байдаг. Арьсыг ашиглахаас гадна хүнсний хэрэглээнд махыг нь ашиглах зорилгоор үржүүлдэг юм байна. Хятадад матрын махыг эрүүл мэндэд сайн гэж үздэг. Тус улсын хууль тогтоомжид матрын худалдаа хийхийг хориглодоггүй ч хууль бус фермүүд оршсоор байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: ОБЕГ
www.nbcnews.com Орчуулсан Б.Гэрэлзаяа
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
The MMMT is considered homologous if the sarcomatous tissue types are native to the uterus order priligy online usa