|

Аймгийн арслан Э.Мөнхжаргал түүхэн амжилтыг үзүүлэв

Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал “Хөх луу” жилийн  сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтны барилдаанд түрүүллээ. Тэрбээр хоёр жилийн өмнө бар жилийн сар шинийн барилдаанд аймгийн заан цолтой түрүүлж анхны аймгийн заан цолтой түрүүлсэн бөх болсон юм. Тэгвэл өчигдөр аймаг цэргийн цолтны барилдаанд түрүүлснээр Сар шинийн барилдааны улс аймаг, аймаг цэргийн цолтны хоёр шатны барилдаанд түрүүлсэн гурав дахь бөх боллоо. Өмнө энэ амжилтыг  улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ш.Мөнгөнбаатар нар үзүүлж байжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments