НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор яг одоо Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг Хангарди ордны 14 давхарт хуралдаж байна.
Ээлжит бус хуралдаанаар:
-Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам
-Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам
-Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай
-Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай
-Амьтны хүрээлэн ажиллуулах журам
-Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.