Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэлийг Даваа гараг хүртэл хойшлуулжээ

Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн Фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсанд өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд 2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл эхэлж байгаа тухай мэдээлэл орсон боловч төд удалгүй устгагдсан юм. Мөн цахим системд нь бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлнэ гэж шинэчлэгджээ.

Энэ талаар тус төвийн захирал Л.Ганбатаас тодруулахад “ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхлэхээр байсан ч Даваа гарагийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан. Бид Даваа гарагт ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэх болно” гэсэн тайлбарыг өглөө.

09:17 2024/02/15

2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт орон даяар эхэллээ.

Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах юм.

Шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ:

  • Зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
  • ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид ЭЕШ-д бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт (өргөдөл, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт)-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-д ирүүлнэ.

ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498 утсанд хандаарай.

зураг

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments