Өчигдөр 157 хүн эрүүлжүүлэгдэж, 63 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
Валентины баяраар буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2,114 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 1,765, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
- Хүний биед халдах 91
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 120
- Хулгайлах гэмт хэрэг 49
- 157 хүн эрүүлжүүлэгдэж
- 63 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Дээрх гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 13-ныхтай харьцуулбал:
- Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 38-аар илүү
- Хулгайлах гэмт хэрэг 25-аар илүү
- Хүний биед халдах гэмт хэрэг 31-ээр илүү бүртгэгдсэн байна.