ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйл, заалтад тандан судалгаа хийв.Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал /цаашид “Аргачлал” гэх/-ын[1] 1.3-т заасан хүрээнд хамаарахгүй тул урьдчилан тандан судлах ажиллагааг Аргачлалын 2.1-д заасан үе шатны дагуу хийж гүйцэтгэлээ.
НЭГ.АСУУДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсэгт иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаарх саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болох, 391.2.3 дахь заалтад хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш иргэд дэмжсэн бол саналыг хэлэлцэхээр заасны дагуу иргэн Н.Номун-Эрдэнээс “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг Улсын Их Хурлын цахим системд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд уг өргөдөл 100167 иргэний дэмжлэг авсан байна.
Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагад үндэслэн энэхүү судалгааг хийв.
Аргачлалын 3-т заасны дагуу асуудалд дүн шинжилгээ хийхдээ асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх гэж байгаа тухайн асуудлын мөн чанар, цар хүрээг тогтоож, тухайн асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээдийг тодорхойлж, улмаар түүнийг үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлсон болно.
1.1.Асуудлын хамрах хүрээг тодорхойлсон байдал:
Эрх зүйн зохицуулалтын талаар
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.” гэж заасан.
Харин Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтад “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал” гэж заасан бөгөөд мөн хуулийн 18.1.6 дахь заалтад “уг газрын зааг, ашиглах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж заасан.
Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэлх жилээр эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохицуулж байгаа нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай зөрчилдөж байна.
Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан саналаа илэрхийлсээр байна. Уг цахим системд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цахим системд тавигдах өргөдлийн шаардлага хангасан иргэн Н.Номун-Эрдэнийн “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй, “Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах” ангиллаар нийтлүүлсэн хүсэлт 100167 иргэний дэмжлэг авсан байна.
Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах, иргэд, олон нийтийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагын үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатайг харуулж байна.
1.2.Асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бүлгийг тогтоох:
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван Зургадугаар зүйлд “5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.” гэж, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлд “17.1. Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 17.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах;” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлд “18.1. Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:18.1.6. энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох;” гэж, 44 дүгээр зүйлд “44.5. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан тул хуулийн төслөөр дараах бүлгийн эрх ашиг хөндөгдөнө:
Хүснэгт 1
№ | Эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэг | Тэдний эрх, ашиг сонирхолд ямар байдлаар нөлөөлж байгаа байдал |
1 | Иргэд | Монгол Улсын иргэдийн эрх, ашиг сонирхол болон гадаадын иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөхөөр байна. Монгол Улсын иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэхэд эерэг нөлөө үзүүлэхээр байна. |
2 | Хуулийн этгээд | Гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ялгаварласан, эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлээр Монгол Улсын олон улсын гэрээг зөрчсөн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхээр байна. |
3 | Төр, төрийн албан хаагч | Монгол Улсын төр, төрийн албан хаагчид эерэг, сөрөг ямар нэгэн нөлөө үзүүлэхээргүй байна. |
1.3.Асуудлыг үүсгэж буй шалтгаан нөхцөлийг тогтоох:
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсэгт иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаарх саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болох, албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш иргэд дэмжсэн бол саналыг хэлэлцэхээр заасан бөгөөд үүний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цахим системд тавигдах өргөдлийн шаардлага хангасан иргэн Н.Номун-Эрдэнийн “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй, “Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах” ангиллаар нийтлүүлсэн хүсэлт 100167 иргэний дэмжлэг авсан.
Холбогдох эрх зүйн зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуультай хууль хоорондын зөрчил үүсгэж байна.
ХОЁР.АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛГЫГ
ТОДОРХОЙЛСОН БАЙДАЛ
Энэхүү үнэлгээний тайлангийн Нэгд заасан асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага урган гарч байгаатай холбогдуулан Аргачлалын 4-т заасны дагуу асуудлыг шийдвэрлэх ерөнхий зорилгыг дараах байдлаар тодорхойлж байна.
Зорилго:
Хууль хоорондын зөрчлийг арилгах, иргэд, олон нийтийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагын үйл хэрэгт иргэдийн оролцоог хангаж хуулийн төслийг боловсруулах.
ГУРАВ.АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХУВИЛБАРУУД, ТЭДГЭЭРИЙН
ЭЕРЭГ, СӨРӨГ ТАЛЫГ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ
3.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах:
Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар санал гаргах өгөх эрхээ баталгаажуулж “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй, “Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах” ангиллаар нийтлүүлсэн хүсэлт 100167 иргэний дэмжлэг авсны дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байна.
ДӨРӨВ.ЗОХИЦУУЛАЛТЫН ХУВИЛБАРУУДЫН
ҮР НӨЛӨӨГ ТАНДАН СУДАЛСАН БАЙДАЛ
Аргачлалын 5.4-т заасны дагуу “хуулийн төсөл боловсруулах” нэг хувилбарыг шууд сонгосон ба үүнтэй холбогдуулан сонгосон нэг хувилбарын үр нөлөөг Аргачлалын 6-д заасны дагуу ерөнхий асуултуудад хариулах замаар дүгнэлтийг нэгтгэн гаргалаа.
Жич: Хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг шалгуур асуултын дагуу тандсан байдлыг үнэлгээний тайланд хавсаргасан хавсралт хүснэгт 1, 2, 3, 4-өөс үзнэ үү.
4.1.Хүний эрхэд үзүүлэх үр нөлөө
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахгүй байх зохицуулалтыг Газрын тухай, Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуулиудад оруулах тохиолдолд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг ялгаварласан, эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлээр Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг хөндөж болзошгүй байна.
4.2.Эдийн засагт үзүүлэх үр нөлөө
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох тохиолдолд Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу газар ашиглаж байсан гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагц тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн газар дээр ашиглах эрх мөн дуусгавар болох тул өмчлөгч нь гэрээнд заасны дагуу арга хэмжээ авах, эсхүл шүүх арбитрт хандах эрсдэлтэй.
4.3.Нийгэмд үзүүлэх үр нөлөө
“Хуулийн төсөл боловсруулах” хувилбарын хувьд Аргачлалын 6.2-т заасан нийгэмд үзүүлэх үр нөлөөний суурь асуултын хариулт /Хавсралт хүснэгт 3/-аас харахад нийгэмд үзүүлэх ямар нэг сөрөг үр нөлөө байхгүй ба төрийн байгууллага хуулиар хүлээсэн тусгайлсан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж сайжирч, төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид эерэгээр нөлөөлөхөөр байна.
4.4.Байгаль орчинд үзүүлэх үр нөлөө
Аргачлалын 6.2-т заасан байгаль орчинд үзүүлэх үр нөлөөний суурь асуултын хариулт /Хавсралт хүснэгт 4/-аас харахад “хуулийн төсөл боловсруулах” хувилбар байгаль орчинд ямар нэгэн шууд болон шууд бус сөрөг нөлөө үзүүлэхгүй.
4.5.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ,
бусад хуультай нийцэж байгаа эсэх
“Хуулийн төсөл боловсруулах” хувилбар нь Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль тогтоомжийг аливаа хэлбэрээр зөрчөөгүй хэмээн дүгнэж байна.
ТАВ.ЗОХИЦУУЛАЛТЫН ХУВИЛБАРУУДЫГ ХАРЬЦУУЛСАН ДҮГНЭЛТ
Аргачлалын 7-д зааснаар хувилбаруудын эерэг болон сөрөг талуудыг
- Зорилгод хүрэх байдал;
- Зардал, үр өгөөжийн харьцаа;
- Хүний эрх, эдийн засагт, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө;
- Хууль тогтоомжтой нийцэж буй эсэх;
- Гарч болох сөрөг үр дагавар, түүнийг арилгах хувилбар байгаа эсэх
гэсэн шалгуураар дахин нягтлан үзэж, дүгнэлт гаргахаар заасан боловч Аргачлалын 5.4.2-т “тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулах шаардлагатай болохыг Үндсэн хуульд онцлон заасан бол” гэж заасны дагуу “хууль тогтоомжийн төсөл боловсруулах” гэсэн ганц хувилбарыг шууд сонгосон байна.
Иймд Аргачлалын 7.1-д заасны дагуу зохицуулалтын хувилбар тус бүрийн эерэг болон сөрөг үр нөлөөг хооронд нь харьцуулж дүгнэх хэсгийг хийх шаардлагагүй байна.
ЗУРГАА.ЗӨВЛӨМЖ
Энэ хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх ажлын явцад гарсан дараах асуудлыг анхаарч, хуулийн төслийг боловсронгуй болгох, чанарыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дараах зөвлөмжийг боловсрууллаа. Үүнд:
1.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахгүй байх зохицуулалтыг Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон холбогдох бусад хуулиудад оруулах тохиолдолд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг ялгаварласан, эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлээр Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг хөндөж болзошгүй байна;
2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох тохиолдолд Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу газар ашиглаж байсан гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагц тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн газар дээр ашиглах эрх мөн дуусгавар болох тул өмчлөгч нь гэрээнд заасны дагуу арга хэмжээ авах, эсхүл шүүх арбитрт хандах боломжтой болно;
3.Гадаадын хөрөнгө оруулагчид газар ашиглуулахгүй болох нь хууль зүйн болон эдийн засгийн зарим сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй байх тул гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн Засгийн газрын шийдвэрээр тодорхой нөхцөл, болзолтойгоор газар ашиглуулах, ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хяналт сайн тавих, хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалдаг байх, газар ашиглуулах гэрээний ерөнхий хугацааг Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаас богиносгох нь зүйтэй гэж үзэж байна.
—оОо—
Хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх
үр нөлөөний үнэлгээ
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлангийн хавсралт 1
ХҮНИЙ ЭРХЭД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ
(Хүснэгт 1)
Үзүүлэх үр нөлөө: | Холбогдох асуултууд | Хариулт | Тайлбар | |
1. Хүний эрхийн суурь зарчмуудад нийцэж буй эсэх
| 1.1. Ялгаварлан гадуурхахгүй ба тэгш байх | |||
1.1.1.Ялгаварлан гадуурхахыг хориглох эсэх | Тийм | Үгүй
| ялгаварлан гадуурхах зохицуулалт тусаагүй
| |
1.1.2.Ялгаварлан гадуурхсан буюу аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх | Тийм | Үгүй
| ялгаварлан гадуурхах зохицуулалт тусаагүй
| |
1.1.3.Энэ нь тодорхой бүлгийн эмзэг байдлыг дээрдүүлэхийн тулд авч буй түр тусгай арга хэмжээ мөн бол олон улсын болон үндэсний хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэх
| Тийм | Үгүй
| ||
1.2. Оролцоог хангах | ||||
1.2.1.Зохицуулалтын хувилбарыг сонгохдоо оролцоог хангасан эсэх, ялангуяа эмзэг бүлэг, цөөнхийн оролцох боломжийг бүрдүүлсэн эсэх | Тийм
| Үгүй | Аргачлалд заасны дагуу шууд хуулийн төсөл боловсруулах хувилбарыг сонгосон. | |
1.2.2.Ялангуяа зохицуулалтыг бий болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй, эсхүл хөндөгдөж болзошгүй иргэдийг тодорхойлсон эсэх | Тийм
| Үгүй | Аргачлалд заасны дагуу шууд хуулийн төсөл боловсруулах хувилбарыг сонгосон. | |
1.3. Хууль дээдлэх зарчим ба сайн засаглал хариуцлага | ||||
1.3.1.Зохицуулалтыг бий болгосноор хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хангах, хамгаалах явцад ахиц дэвшил гарах эсэх | Тийм | Үгүй | Иргэд, олон нийтийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагын үйл хэрэгт иргэдийн оролцоог хангасан | |
1.3.2.Зохицуулалтын хувилбар нь хүний эрхийн Монгол Улсын олон улсын гэрээ, НҮБ-ын хүний эрхийн механизмаас тухайн асуудлаар өгсөн зөвлөмжид нийцэж байгаа эсэх | Тийм | Үгүй | ||
1.3.3.Хүний эрхийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тусгах эсэх | Тийм | Үгүй | Шаардлагагүй | |
2. Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулсан эсэх | 2.1. Зохицуулалт нь хүний эрхийг хязгаарлах бол энэ нь хууль ёсны зорилгод нийцсэн эсэх | Тийм | Үгүй | Энэ хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг зохицуулалт тусахгүй. |
2.2. Хязгаарлалт тогтоох нь зайлшгүй эсэх | Тийм | Үгүй | Шаардлагагүй | |
3. Эрх агуулагч | 3.1.Зохицуулалтын хувилбарт хамаарах бүлгүүд буюу эрх агуулагчдыг тодорхойлсон эсэх | Тийм | Үгүй | Хуулийн үйлчлэлд иргэд, хуулийн этгээд, төрийн байгууллага хамаарна. |
3.2. Эрх агуулагчдыг эмзэг байдлаар нь ялгаж тодорхойлсон эсэх | Тийм | Үгүй | Үгүй | |
3.3.Зохицуулалтын хувилбар нь энэхүү эмзэг бүлгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдний эмзэг байдлыг дээрдүүлэхэд чиглэсэн эсэх | Тийм | Үгүй | Хуулийн төсөл боловсруулах хувилбарын хүрээнд хязгаарласан зохицуулалт хуулийн төсөлд тусгагдахгүй. | |
3.4.Эрх агуулагчдын, ялангуяа эмзэг бүлгийн ялгаатай хэрэгцээг тооцсон мэдрэмжтэй зохицуулалтыг тусгах эсэх /хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх, хэлний цөөнх, гагцхүү эдгээрээр хязгаарлахгүй/ | Тийм | Үгүй | Хуулийн төсөл боловсруулах хувилбарын хүрээнд хязгаарласан зохицуулалт хуулийн төсөлд тусгагдахгүй. | |
Үүрэг хүлээгч | 4.1.Үүрэг хүлээгчдийг тодорхойлсон эсэх | Тийм | Үгүй | Хуулийн төсөл боловсруулах хувилбарын хүрээнд зохицуулна. |
4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нийцүүлсэн эсэх | 5.1.Жендэрийн үзэл баримтлалыг тусгасан эсэх | Тийм | Үгүй | Хуулийн төсөл боловсруулах хувилбарын хүрээнд хүйсээр ялгаварлах асуудал тусгагдахгүй. |
5.2.Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг бүрдүүлэх эсэх | Тийм | Үгүй | Хуулийн төсөл боловсруулах хувилбарын хүрээнд Үндсэн хуульд зааасан тэгш эрх, шударга ёсны зарчимд нийцүүлнэ. |
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлангийн хавсралт 2
ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ
(Хүснэгт 2)
Үзүүлэх үр нөлөө: | Холбогдох асуултууд | Хариулт | Тайлбар | |
1.Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар
| 1.1.Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх | Тийм
| Үгүй | Зарим сөрөг нөлөө үүсэж болно |
1.2.Хил дамнасан хөрөнгө оруулалтын шилжилт хөдөлгөөнд нөлөө үзүүлэх эсэх (эдийн засгийн байршил өөрчлөгдөхийг оролцуулан) | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
1.3.Дэлхийн зах зээл дээрх таагүй нөлөөллийг монголын зах зээлд орж ирэхээс хамгаалахад нөлөөлж чадах эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.Дотоодын зах зээлийн өрсөлдөх чадвар болон тогтвортой байдал
| 2.1.Хэрэглэгчдийн шийдвэр гаргах боломжийг бууруулах эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
2.2.Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдлийг бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.3.Зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжид бэрхшээл, хүндрэл бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.4.Зах зээлд шинээр монополийг бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн болон захиргааны зардал | 3.1.Зохицуулалтын хувилбарыг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжид шинээр зардал үүсэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
3.2.Санхүүжилтийн эх үүсвэр олж авахад нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.3.Зах зээлээс тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад хүргэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.4.Бараа бүтээгдэхүүний борлуулалтад ямар нэг хязгаарлалт, эсхүл хориг тавих эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.5.Аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа зогсооход хүргэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
4.Мэдээлэх үүргийн улмаас үүсч байгаа захиргааны зардлын ачаалал | 4.1.Хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт зардал (Тухайлбал, мэдээлэх, тайлан гаргах г.м) бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
5.Өмчлөх эрх | 5.1.Өмчлөх эрхийг (үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус баялаг зэргийг) хөндсөн зохицуулалт бий болох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
5.2.Өмчлөх эрх олж авах, шилжүүлэх болон хэрэгжүүлэхэд хязгаарлалт бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
5.3.Оюуны өмчийн (патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх зэрэг) эрхийг хөндсөн зохицуулалт бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
6.Инноваци болон судалгаа шинжилгээ | 6.1.Судалгаа шинжилгээ, нээлт хийх, шинэ бүтээл гаргах асуудлыг дэмжих эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
6.2.Үйлдвэрлэлийн шинэ технологи болон шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, дэлгэрүүлэхийг илүү хялбар болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
7.Хэрэглэгч болон гэр бүлийн төсөв | 7.1.Хэрэглээний үнийн түвшинд нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Гадаадын хөрөнгө оруулалтыг буцаан татсан тохиолдолд нөлөө үзүүлж болзошгүй |
7.2.Хэрэглэгчдийн хувьд дотоодын зах зээлийг ашиглах боломж олгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
7.3.Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
7.4.Хувь хүний/гэр бүлийн санхүүгийн байдалд (шууд буюу урт хугацааны туршид) нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
8.Тодорхой бүс нутаг, салбарууд | 8.1.Тодорхой бүс нутагт буюу тодорхой нэг чиглэлд ажлын байрыг шинээр бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
8.2.Тодорхой бүс нутагт буюу тодорхой нэг чиглэлд ажлын байр багасгах чиглэлээр нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Гадаадын хөрөнгө оруулалтыг буцаан татсан тохиолдолд нөлөө үзүүлж болзошгүй | |
8.3.Жижиг, дунд үйлдвэр, эсхүл аль нэг салбарт нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
9.Төрийн захиргааны байгууллага | 9.1.Улсын төсөвт нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. |
9.2.Шинээр төрийн байгууллага байгуулах, эсхүл төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тавигдах эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
9.3.Төрийн байгууллагад захиргааны шинэ чиг үүрэг бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
10.Макро эдийн засгийн хүрээнд | 10.1.Эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн байдалд нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Гадаадын хөрөнгө оруулалтыг буцаан татсан тохиолдолд нөлөө үзүүлж болзошгүй |
10.2.Хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжих эсэх | Тийм | Үгүй | Дотоодын хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх эерэг нөлөөтэй | |
10.3.Инфляци нэмэгдэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
11.Олон улсын харилцаа | 11.1.Монгол Улсын олон улсын гэрээтэй нийцэж байгаа эсэх | Тийм | Үгүй | Хуулийн төсөл боловсруулах хувилбарын хүрээнд Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэх арга хэмжээг авагдана. |
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлангийн
хавсралт 3
НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ
(Хүснэгт 3)
Үзүүлэх үр нөлөө: | Холбогдох асуултууд | Хариулт | Тайлбар | |
1.Ажил эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл | 1.1.Шинээр ажлын байр бий болох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
1.2.Шууд болон шууд бусаар ажлын байрны цомхотгол бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
1.3.Тодорхой ажил мэргэжлийн хүмүүс болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
1.4.Тодорхой насны хүмүүсийн ажил эрхлэлтийн байдалд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.Ажлын стандарт, хөдөлмөрлөх эрх | 2.1.Ажлын чанар, стандартад нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
2.2.Ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.3.Ажилчдын эрх, үүрэгт шууд болон шууд бусаар нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.4.Шинээр ажлын стандарт гаргах эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.5.Ажлын байранд технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон өөрчлөлт бий болгох эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.Нийгмийн тодорхой бүлгийг хамгаалах асуудал | 3.1.Шууд болон шууд бусаар тэгш бус байдал үүсгэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
3.2.Тодорхой бүлэг болон хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх эсэх. Тухайлбал, эмзэг бүлэг, хөгжлийн бэршээлтэй иргэд, ажилгүй иргэд, үндэстний цөөнхөд гэх мэт | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.3.Гадаадын иргэдэд илэрхий нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөө үзүүлж болно. | |
4.Төрийн удирдлага, сайн засаглал, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээлэл, ёс суртахуун | 4.1.Засаглалын харилцаанд оролцогчдод нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
4.2.Төрийн байгууллагуудын үүрэг, үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
4.3.Төрийн захиргааны албан хаагчдын эрх, үүрэг, харилцаанд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
4.4.Иргэдийн шүүхэд хандах, асуудлаа шийдвэрлүүлэх эрхэд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
4.5.Улс төрийн нам, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
5.Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал | 5.1.Хувь хүн/нийт хүн амын дундаж наслалт, өвчлөлт, нас баралтын байдалд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
5.2.Зохицуулалтын хувилбарын улмаас үүсэх дуу чимээ, агаар, хөрсний чанарын өөрчлөлт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
5.3.Хүмүүсийн амьдралын хэв маяг (хооллолт, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээ)-т нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. | |
6.Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын систем | 6.1.Нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
6.2.Ажилчдын боловсрол, шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
6.3.Иргэдийн боловсрол (төрийн болон хувийн хэвшлийн боловсролын байгууллага) олох, мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдахад сөрөг нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
6.4.Нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авахад сөрөг нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
6.5.Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, өөрийн удирдлагад нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
7.Гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдал | 7.1.Нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн нөхцөл байдалд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
7.2.Хуулийг албадан хэрэгжүүлэхэд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Одоо гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчдад нөлөөлж болзошгүй | |
7.3.Гэмт хэргийн илрүүлэлтэд нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
7.4.Гэмт хэргийн хохирогчид, гэрчийн эрхэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
8.Соёл | 8.1.Соёлын өвийг хамгаалахад нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
8.2.Хэл, соёлын ялгаатай байдал бий болгох эсэх, эсхүл уг ялгаатай байдалд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
8.3.Иргэдийн түүх, соёлоо хамгаалах оролцоонд нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлангийн
хавсралт 4
БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ
(Хүснэгт 4)
Үзүүлэх үр нөлөө: | Холбогдох асуултууд | Хариулт | Тайлбар | |
1.Агаар | 1.1.Зохицуулалтын хувилбарын үр дүнд агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
2.Зам тээвэр, түлш, эрчим хүч | 2.1.Тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх/бууруулах эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
2.2.Эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.3.Эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
2.4.Тээврийн хэрэгслийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.Ан амьтан, ургамлыг хамгаалах | 3.1.Ан амьтны тоо хэмжээг бууруулах эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
3.2.Ховордсон болон нэн ховор амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.3.Ан амьтдын нүүдэл, суурьшилд сөргөөр нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
3.4.Тусгай хамгаалалттай газар нутагт сөргөөр нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
4.Усны нөөц | 4.1.Газрын дээрх ус болон гүний ус, цэвэр усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй |
4.2.Усны бохирдлыг нэмэгдүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
4.3.Ундны усны чанарт нөлөөлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй | |
5.Хөрсний бохирдол | 5.1.Хөрсний бохирдолтод нөлөө үзүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. |
5.2.Хөрсийг эвдэх, ашиглагдсан талбайн хэмжээг нэмэгдүүлэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. | |
6.Газрын ашиглалт | 6.1.Ашиглагдаагүй байсан газрыг ашиглах эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. |
6.2.Газрын зориулалтыг өөрчлөх эсэх | Тийм | Үгүй | Одоо гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчдын гэрээг цуцалсан тохиолдолд | |
6.3.Экологийн зориулалтаар хамгаалагдсан газрын зориулалтыг өөрчлөх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. | |
7.Нөхөн сэргээгдэх/нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг | 7.1.Нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг өөрөө нөхөн сэргээгдэх чадавхийг нь алдагдуулахгүйгээр зохистой ашиглах эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. |
7.2.Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн ашиглалт нэмэгдэх эсэх | Тийм | Үгүй | Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. |
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлангийн
хавсралт 5
Ашигласан мэдээлэл, судалгаа, гарын авлага,
хууль тогтоомжийн жагсаалт
I.Хууль тогтоомж, эрх зүйн акт
- Монгол Улсын Үндсэн хууль
- Хууль тогтоомжийн тухай хууль
- Газрын тухай хууль
- Ашигт малтмалын тухай хууль
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай
II.Засгийн газрын тогтоол
- Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолын 1, 3, 4 дүгээр хавсралт
III. Интернэт эх сурвалж
[1]Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт