Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан тохиолдолд иргэнийг 10 сая төгрөгөөр торгоно
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд сонгогчид саналаа өгөхөд гурван хоногийн хугацаа үлдээд буй.
Тэгвэл сонгогч та саналын хуудсыг зориулалтын бус үзгээр тэмдэглэсэн болон санал авах байрнаас саналын хуудас авч гарсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх хэсэгт зааснаар 10 сая төгрөгөөр торгохыг ЦЕГ-аас анхааруулж байна.