Сураггүй алга болсон хүүхэд цахим тоглоомд донтсон байдалтай байжээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 5 хоногийн дараа буюу өнөөдөр олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгсөн.
Дээрх хүүхэд нь цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлсэн, цахим тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Similar Posts

One Comment

  1. …Хүмүүжилгүй хүүхэд..Монгол хүүхдүүдын өнөөгийн тодорхой шинжиж үзвэл .Суурь хүмүүжил..Гэрийн хүмүүжил.сургуулийн хүмүүжил.эргэн тойрны хүмүүжил бас нөлөөлдөг..энэ байдлаас харахад Монгол хүүхдийн хүмүүжил бие даах чадвар. биеэ авч явах байдал..Бусад зүйлийг Эерэгээр тусгаж авах тал дээр маш муу гэсэн үнэлгээавч байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *