Ирэх сарын 1-ээс төрийн албан хаагчдын цалин 10 хувь нэмэгдэнэ
Ирэх сарын 1-ээс /2024.04.01/ хэрэгжиж эхлэх төсвийн зохицуулалт, цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцуулжээ. Тухайлбал, Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар, Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдах аж.
Түүнчлэн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар нэмнэ. Харин аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож орон нутгийн нэмэгдэл олгох юм.
Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Т3, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Мөн тэтгэвэр, тэтгэмж 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.