“Хөгжлийн банк”-ны хэргийн давж заалдах хурал болж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.03.07/ 09.00 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхэллээ.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 07-ны өдрийн 47 хоногийн турш хэлэлцэн, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан байдаг.
Мөн нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж прокурорууд үзэж, эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн юм.