Их Британид дипломат алба хашиж байсан монгол эмэгтэйг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр эгүүлэн татжээ

Их Британид дипломат алба хашиж байсан монгол ажилтныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шалтгаанаар эгүүлэн татжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэх мэдээллийг Английн талаас ирүүлсэн.

Энэ асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтны эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Английн талаас тавьсан. Үүний дагуу эрх ямбыг нь цуцлаагүй, эх оронд нь бүр мөсөн буцаахаар дуудсан байгаа. Тухайн эмэгтэй Монголд ирсэн” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *