Х.Нямбаатар: НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй

Өнгөрсөн шөнө /2024,03,12/ Нийслэл хотын зарим хэсэгт тэг зогсолтод хүрсэн юм. Энэ талаар иргэд цахим хуудаснаа Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын дураараа шийдвэр гаргаж зарим замын уулзвар, зорчих хөдөлгөөнд түр өөрчлөлт оруулсантай холбоотой хэмээн нийтэлсээр байна. Тэгвэл Нийслэлийн засаг дарга, НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй” хэмээн цахим хуудсараа дамжуулан мэдэгджээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга  Х.Нямбаатар цахим хуудаснаа, “НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу. Хэвлэл мэдээллийн зарим байгууллага, нийтлэгчид мэдээллээ нягталж байхыг хүсье” хэмээн нийтэлжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments