Засгийн газрын тэтгэлгээр 10 оюутныг Францд улсад магистрт суралцуулна
2024-2025 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулахаар болжээ.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-ныг хүртэл Энхтайвны өргөн чөлөө буюу Төв шуудангийн баруун талд байрлах Монгол дахь Франц улсын ЭСЯ-нд хүлээн авна.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх
- Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх
- Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурч байгаагүй байх
- TOEFL-н 40-өөс доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5.5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.
Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.
- Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх
- Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сар бүр 860 еврогийн мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах
- Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ
- Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах
- Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах
- Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх
- Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх
- Франц улс дахь эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
Жич: Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэйг Монгол дахь Франц улсын ЭСЯ-наас мэдээллээ