24 настай эмэгтэйг мөргөж амь насыг хөнөөгөөд зугтжээ

Сэлэнгэ аймагт энэ сарын 12-13-ныг /2024.03.12-13/-ны шилжих шөнө иргэн 24 настай эмэгтэйг марк улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэгджээ.

Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.

Тэрбээр ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Хонда” маркийн тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг халуун мөрөөр нь илрүүлж, тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *