|

Багш нарын эрүүл мэндийн үзлэг, оношилгооны зардлыг төр даана

Цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид намар хичээл эхлэхээс өмнө халдварт өвчний шинжилгээнд хувиасаа зардлыг нь гарган хамрагдаж ирсэн. Харин энэ жилээс шинжилгээ оношилгооны нэр төрлийг нэмэгдүүлэн зардлыг төсвөөс гаргахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, энэ хичээлийн жилээс цагаан хорхой, хелико бактери, дууны хөвчийн дуран, бамбайн шинжилгээг төсвөөс зардлыг гарган хамруулна. Тухайн байгууллага эрүүл мэндийн эл үйлчилгээг аль эмнэлгээс авахаа өөрсдөө сонгох бөгөөд шинжилгээний мөнгийг багш, ажилтанд бэлнээр өгөхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон тохиолдолд үйлчилгээний зардлыг нөхөж олгохгүй юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *