Шинэ оноо тэмдэглэн салют буудуулснаас иранд 15 хүн амь үрэгдэж, 4700 иргэн шархаджээ

Ираны шинэ жилийн баяр энэ жил өчигдөр буюу гуравдугаар сарын 20-нд тохиосон юм. Тэд шинэ жилээ угтаж галын наадам хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд галын наадам нь өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 12 хүртэл үргэлжилжээ.
Энэ үеэр 4700 хүн бэртэж, 15 нь амь насаа алдсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 565 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээрийн 38 нь эрчимт эмчилгээний тасагт, дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа гэж Ираны Үндэсний эмнэлгийн яаралтай тусламжийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Бабак Йектапаст мэдэгдлээ.
Түүний мэдээлж буйгаар, 257 хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон бол 1594 хүн нүдээ гэмтээжээ. Мөн 1282 хүн түлэгдсэн бөгөөд гэмтсэн хүмүүсийн 72 хувь нь 22 наснаас доош насныхан байсныг онцлов. Жил бүрийн шинэ жилээр ийм осол гардаг хэдий ч амь үрэгдсэн хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсжээ. Үүний шалтгаан нь иргэд гэрийн нөхцөлд хийсэн салют буудуулснаас болсон юм байна. Цагдаа нар 42 тонн салют хураан авсан хэдий ч иргэд олноор өртжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *