Өнөө шөнөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг ойрын өдрүүдийн цаг агаарын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн хоногт Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-0.4 мм цас орсон. Өнөөдөр буюу 22-23-нд шилжих шөнө Хөвсгөлийн нутаг, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Маргааш буюу 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хэнтий уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говийн аймгийн нутгуудын баруун хэсгээр, 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун аймгийн нутгуудын өмнөд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхины хувьд 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд говь тал хээрийн нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хэсгээс секундэд 15-17 м/с хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай.

Агаарын температур, Гуравдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 26, 27-ноос нутгийн өмнөд хэсгээр дулаарна. Агаарын температурт өөрчлөлт багатай байна” гэлээ.

Similar Posts

2 Comments

  1. F*ckin’ remarkable issues here. I’m very happy to look your article. Thanks a lot and i am taking a look forward to touch you. Will you kindly drop me a mail?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *