Он гарснаас хойш мөс цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 2 иргэн амиа алджээ

Өнгөрсөн хоногт голын мөсөн дээгүүр явж байгаад цөмөрсөн хоёр дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Булганы Хутаг-Өндөр сумын нутагт өчигдөр орой 20:00 цагийн орчим хоёр хүн Сэлэнгэ мөрнөөр мотоциклтой гарч яваад голын мөсөнд цөмөрч, нэг нь уснаас эсэн мэнд гарсан бол нөгөө нь живсэн тухай дуудлага иржээ. Сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 26 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт хоёр зорчигчтой УАЗ 220695 загварын машин Цагаан голын мөсөнд цөмөрч, усанд суусан байсныг татаж гаргажээ.

Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 30 иргэний амь насыг аварч, хоёр иргэн нас барсан байна.

Иймд иргэд зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *