Орхон аймагт гарсан галыг бүрэн унтраажээ
Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Гранд гарден” 12 давхар 2А байрт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 05-ны 11:51 цагт гарсан түймрийг 14:10 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна.
Тус байранд 4-5 айл нүүж орсон бөгөөд галд өртсөн, гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Түймрийн дуудлагаар Хойд бүсийн төв- Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.