Ч.Номин: Уран бүтээлч хүн ёс зүйн алдаа гаргасан нь нотлогдвол уучлалт гуйх ёстой
Соёлын салбарт үүсээд байгаа ёс зүйн асуудлын талаар соёлын сайд Ч.Номингоос тодруулахад, аливаа зүйл баталгаа, нотолгоотой байх ёстой. Хэрэв ёс зүйгүй үйлдэл нь нотлогдвол хувь хүний үүднээс уучлалт гуйх хэрэгтэй гэх хариултыг өглөө.
Соёлын сайд Ч.Номин, “Аливаа зүйлийн дээрэлхэлт, хүчирхийлэл бол хүний эрхийн хувьд огт байж болохгүй зүйл. Үүний эсрэг бүх шатандаа шаардлага тавьж арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Орчин үед сошиал хөгжсөнөөс болж маш олон асуудал ил гарч ирж байна. Аливаа уран бүтээлч хүн ёс зүйн алдаа гаргасан нь баталгаа, нотолгоотой бол тухайн асуудал дээр уучлалт гуйх ёстой” хэмээн ярьлаа