Азийн аваргын эхний өдөр манай улсын найман тамирчин дэвжээнд гарч, таван медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт үргэлжилж байна. Тус тэмцээний эхний өдөр манай улсын найман тамирчин дэвжээнд гарч, таван медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Эрхэмбаяр нар алт, түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *