УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 40 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч нийт 40 хүн мөрийн хөтөлбөрөө хянуулж, дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт өчигдөр /2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21:00 цагийн байдлаар/ ирүүлжээ.
Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 00:00 цаг хүртэл Үндэсний аудитын газарт хүлээн авна.