Д.Цолмон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын анхны олон улсын медалийг гардлаа

Монгол улсын тамирчин Д.Цолмон Тэргэнцэртэй сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын анхны олон улсын медалийг гардлаа. Тус медаль нь Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгөх зорилгын эхний алхам болжээ. Тайланд улсад зохион байгуулагдаж буй Ази Тивийн Аварга шалгаруулах, Парис 2024 Паралимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр явагдаж амжилттай дууслаа.
Тодруулбал, Өчигдөр /2024.04.24/-нд Монгол улсаас Д.Цолмон, С.Оюундарь, Ж.Нарантунгалаг нар оролцож Д.Цолмон хүрэл медаль хүртсэнээр энэ спортын түүхэнд чухал үйл явдал тохиосон байна. Ж.Нарантунгалаг шилдэг 8-т үлдэх тулаанаа Хонг Конг улсын тамирчинд хожигдсон бол анхны олон улсын тэмцээндээ оролцсон С.Оюундарь туршлага хуримтлууллаа.
Өнөөдөр буюу /2024.04.25/-ны өдөр эмэгтэйчүүдийн багийн тэмцээн болж байна. Харин /2024.04.26/-ны өдрөөс эрэгтэйчүүдийн тэмцээн эхэлнэ.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
1. Б.Даваасүрэн
2. Н.Булган
3. А.Дөлгөөн
4. Б.Пүрэвсүрэн
Эмэгтэй:
1. Д.Цолмон
2. Ж.Нарантунгалаг
3. С.Оюундарь нар багтжээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *