Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ
“Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна” гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 09:43 цагт Онцгой байлын газар хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгөв.