Иргэний үүргээ биелүүлж цэрэг татлагадаа идэвхтэй оролцохыг уриалж байна
Нийслэлийн хэмжээнд 2024 оны I ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна. Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр Монгол 3 дугаар сургууль дээр байрлаж байна. Өнөөдөр дүүргийн Цэрэг татлагын товчооноос хугацаат цэргийн албаны зарлан дуудах авсан залуусын эцэг эх, ар гэрт цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг зохион байгуулах юм. Иймд 18-25 насны залуучууд та бүхэн иргэний үүргээ биелүүлж цэрэг татлагадаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Цэрэг татлагын байранд ирэхдээ:
• Иргэний үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
• Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авах
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?