БНХАУ-ын дарга Ши Жиньпин Франц улс дахь төрийн айлчлал хийж байна

Хятадын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Европ тивд албан айлчлал хийнэ. Тэрээр Франц улсаас айлчлалаа эхлүүлж байна.

Энэ жил Франц, Хятадын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сард Францын Ерөнхийлөгч Э.Макрон Хятадын нийслэл Бээжин хот болон худалдаа эдийн засаг үйлдвэрлэлийн төв Гуанжоуд айлчилсан юм. Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 6-7-нд Франц улсад төрийн айлчлал хийж байна.

Хятадын дарга Франц улсад хоёр хийх төрийн хэмжээний айлчлалаа эхлүүлж Орли нисэх буудалд гэр бүлийн хамт /Peng Liyuan/ газардлаа. Ши Жиньпинийг Францын Ерөнхий сайд Габриэль Аттал ёслол төгөлдөр угтаж авсан байна.

Тэрээр Франц улсад айлчилсныхаа дараа энэ долоо хоногт төв Европын Унгар, Серби улсуудад айлчилна гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лин Жиан мэдэгдэж байсан. Хятадын дарга коронавируст цар тахал дэлхий дахинд гарснаас хойш анх удаа Европын орнуудад хөл тавих гэж байгаагаар энэ удаагийн айлчлал онцлог болж байна. Ши Жиньпин хамгийн сүүлд 2019 онд Европ тивд айлчилжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *