“Баян” Р.Базар шүүх хуралд цахимаар оролцож байна

“Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарын өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр /2024.05.09/ 09.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд хэлэлцэж байна.

Тодруулбал, өмгөөлөгч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан. Харин яг одоо шүүх хуралд Р.Базар цахимаар оролцож байгаа бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээс өмнө хэргийн харьяаллыг тогтоох юм.

Үүний дараа Р.Базар нарыг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг хэлэлцэх юм.

Сануулахад, “Алтайн хүдэр”-ийн эзэн Р.Базарын ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нэгжлэг хийж улмаар Р.Базар, гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарын 4 хүнийг саатуулсан. Улмаар ЭЦА-наас “Р.Базар нарын 4 иргэнийг мөнгө угаасан, банкны хувь хөрөнгийг хууль бусаар нэмэгдүүлсэн, мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг завдаж, биед нь гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутган шалгаж байна. Улстөрд холбоотой, сонгууль санхүүжүүлсэн гэх асуудалд арилжааны банкаар хийгдсэн их өндөр гүйлгээнүүдийг шалгаж байгаа асуудал бий” гэж мэдээлсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *