Энэ онд хүүхдийн зуслангуудад нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Улсын хэмжээнд нийт 55 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдаг. Харин сүүлийн жилүүдэд орон нутагт хөдөлмөр зуслангууд нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн онд хүүхдийн зуслангийн стандартыг шинэчлэн баталж, нүүдлийн соёлын, төрөлжсөн сургалттай, гэр бүлийн зуслан зэргээр төрөл нь нэмэгдээд буй. Хөдөлмөр зуслан буюу шинэ нэршлээрээ амьдрах ухааны зуслангууд малчин айлтай гэрээ хийх зэргээр нүүдлийн соёлын боловсролыг олгоход чиглэж байна.
Түүнчлэн 2024 онд хагас, бүтэн өнчин буюу зорилтод бүлгийн нийт арван мянга гаруй хүүхдийг үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулна. Үүнтэй холбоотойгоор нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр орон нутгийн зусланд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх боломжтой аж.
Манай улсад зуслангийн насны 680 мянга гаруй хүүхэд бий. Өнгөрсөн онд 73 мянга гаруй хүүхэд зусланд хамрагдсан байгаа нь зуслангийн насны хүүхдүүдийн ердөө 7.6 хувь юм. Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас цаашид зуслангуудын үйл ажиллагааг тогтвортой явуулж, тоог нь нэмэх, хөрөнгө оруулалтыг сайжруулах зусланд хүүхдүүдийг илүү хамруулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.