Ховдын Засаг даргын үүргийг гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган Ховдын Засаг даргын үүргийг гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилжээ.
Учир нь Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байсан Э.Болормаа УИХ-ын ээлжит сонгуулиар хоёрдугаарт тойрогт нэр дэвшин гишүүнээр сонгогдсон юм.
Х.Батболд нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогч Тумагийн Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу аймгийн Засаг дарга Э.Болормаагийн захирамжаар орлогч даргаар томилогдож байсан юм.