ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдийн төлөөллөөс Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийнэ

 Дөрөвдүгээр сарын 26-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт үргэлжилнэ.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00-11.00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэлийн хамтран зохион байгуулдаг “ULAANBAATAR ARTWEEK 2024”-ийн талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 11327474, 9924-1885.

09.00-15.00 цагт: “Корпорэйт конвешн” төвд: Монгол Улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ болно. “Ус цаг уур, орчны судалгаа-суперкомпьютер” эрдэм шинжилгээний хурал, 100 жилийн ойн баярын хурал болно. Утас: 9090-5567.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Иргэдийн төлөөллөөс Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Оюуны өмчийг хамгаалж, үр шимийг хүртэх соёлын экспорт хийхэд туслах үйл ажиллагаа эхэлж буй талаар оюуны өмчийн зуучлалын “Art Exchange Hub” компани, хуульч Э.Болорчулуун, хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших /Өөжгий/, СГЗ шог зураач С.Цогтбаяр, УГЗ хөгжмийн зохиолч Б.Долгион нар мэдээлнэ. Утас: 8011-0615.

12.00 цагт:  Монголын зээлтэй иргэдийн холбооноос: Ипотекийн зээлийн шимтгэл 1 хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өгнө.

14.00-17.00 цагт: СЕХ-нд: Монголын Хуульчдын холбоо, СЕХ, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран “УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин, хууль хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулна.

17.00 цагт: АТГ-ын гадаа иргэдийн төлөөллөөс  “Рио тинто” компаниас авлига авсан байж болзошгүй УИХ-ын 21 гишүүнийг шалгуулах өргөдлийг”-иргэд хүлээлгэн өгөх талаар хэвлэлийн хурал хийнэ.

-УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн өдөрлөг болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *