Жүдогийн ДАШТ-д түрүүлсэн тамирчин 26,000 еврогийн шагнал хүртэнэ

Энэ сарын 19-24-нд Абу Даби хотод жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно. Энэ удаагийн тэмцээнд 109 орны 675 тамирчин өрсөлдөхөөр болсон билээ. Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй ес нийт 18 жүдоч зодоглох юм.

Өмнө нь олимптой жилд ДАШТ зохион байгуулдаггүй байсан бол энэ удаа олимпын эрхийн оноонд хамгийн чухал нөлөө үзүүлэх тэмцээн болж байна. Тодруулбал ДАШТ-ээс алтан медаль хүртвэл олимпын чансаандаа 2,000, мөнгө 1,400, хүрэл медальтнууд 1,000 оноо авах юм. Харьцуулбал Их Дуулга тэмцээнд түрүүлсэн жүдоч 1,000 оноо авдаг билээ.

Жүдогийн олимпын эрхийн оноог тооцох эцсийн хугацаа ирэх зургаадугаар сарын 23-нд дуусгавар болж, хоёр хоногийн дараа албан ёсоор олонд зарлах юм. Үүний дараа нэг жинд олон эрх авсан улс аль тамирчнаа олимпод илгээхээ мэдэгдэх ёстой. Ингээд долдугаар сарын 8-нд гэхэд эцсийн бүрэлдэхүүн тодрох аж.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Энэ удаагийн ДАШТ-д Монголоос гадна Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Бразил, Узбекистан улс бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 18 жүдочтой өрсөлдөх юм. Эдгээр улсын араас Нидерланд 17, Казахстан 16, Израиль, Турк тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцох аж.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д хамгийн олон буюу 60 тамирчин бүртгүүлсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-д 50 жүдоч хүч сорино.

ЭРЭГТЭЙ:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Б.Эрдэнэбаяр, Л.Анхжаргал
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
+100 кг: О.Цэцэнцэнгэл

ЭМЭГТЭЙ:

48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: А.Адъяасүрэн

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *