|

АН-ын даргаар Х.Баттулгыг батламжлах ээлжит бус Их хурал өнөөдөр болно

Энэ сарын 6-ны өдөр АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Сунгааны өмнөх өдөр хамт нэр дэвшсэн Ж.Батсуурь нэрээ татаж, өрсөлдөгчгүй үлдсэн Х.Баттулга ганцаараа үлдсэн ч намын даргын сунгаа хэвийн үргэлжилж дууссан.

Өнөөдөр /2022.04.07/ Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал болох аж. Хуралд оролцохоор 21 аймгаас АН-ын гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсээр байгаа гэнэ.

Харин нөгөө талд нь С.Эрдэнэ даргатай АН-ын талынхан уг сунгааг дүрмийн бус хэмээн үзэж, хүчингүй гэдгийг зарлаад буй. Өөрөөр хэлбэл, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан С.Эрдэнэ талын дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж байхад хуучин дүрмийн дагуу явагдсан уг сунгаа нь дүрмийн бус аж. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө УДШ-ээс бүртгэж авсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын даргын сунгаагаар бус Үндсэний бодлогын хорооны хурлаас томилохоор өөрчлөөд буй ажээ.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *