Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг олжээ
Олон нийтийн сүлжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сураггүй алга болсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл алга болсон охиныг өчигдөр гэрийнх нь ойролцоо газраас олсон байна.
Охин өнгөрсөн баасан гаригт буюу тавдугаар сарын 17-ны өдрийн 16:40 цагт Нэгдүгээр хорооллын “Хархорин” захын арын 20 дугаар байрнаас гараад сураггүй болсон гэх мэдээлэл цацагдаад байсан юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр эцэг, эх, асран хамгаалагчид үүргээ сайн биелүүлэх шаардлагатайг анхаарууллаа.