Ц.Уянга: АН-ын дарга нь өөрийгөө жагсаалтын нэгээр биччихсэн онигоо
АН-ын ҮБХ-ны хорооны хуралдаанаас гарсан нэр дэвшилттэй холбоотой шийдвэрийг зарим гишүүд нь эсэргүүцэж, цахим орчинд байр сууриа илэрхийлсээр буй. АН-ын гишүүн Ц.Уянга “Намын дарга нь өөрийгөө жагсаалтын нэгээр бичсэн онигоо гээд АН-ыг бүх чадлаараа ялагдуулахын төлөө ажилцгаая” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Хэрэв Баярцогт жагсаалтаас хасагдаж тойрог руу явах юм бол Гантөмөр ч гэсэн жагсаалтаасаа гарч Тойрог руу очооч! Намын дарга өөрөө манлайлах нэр нүүр, зүрх зориг алга уу? Өөрийгөө 1-т бичцэн нтр. Онигоо2. Зиа за, тоглоом дууслаа. Намайг дэмжин туслаж байсан бүх хүнд баярлалаа! Одоо Монголын Ардчиллыг аврахын тулд АН-ыг бүх чадлаараа ялагдуулахын төлөө ажилцгаая!” хэмээн твиттер хаягтаа нийтэлжээ.