ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд СЕХ-нд гомдол гаргаж байгаа талаар мэдээлнэ

Тавдугаар сарын 22-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30-12.00 цагт: МУИС-ийн номын санд: Монголын өмгөөлөгчдийн холбоо “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлт болно. Утас: 9191-5340, 8911-9482.

11.00 цагт: НҮБ-ын байранд: Зудад нэрвэгдсэн малчдад НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас үзүүлэх 1.5 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлнэ.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Увс аймгийн АН-аас мэдээлэл хийнэ.

11.00-14.00 цагт: МҮЭ-үүдийн СТО-нд: “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 8807-8564, 9929-5063.

13.30 цагт: “Шангри-Ла”-д: Олон улсын “Орбис” байгууллага Боловсролын ерөнхий газрын хамтарсан “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих нь” төслийн нээлттэй. Утас: 8988-0808.

 “ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: “Их Монгол” инженер Г.Ганбат шинэ онолын нээлтээ зарлаж хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт: АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд СЕХ-нд гомдол гаргаж байгаа талаар мэдээлнэ.

-“Оюутан цагдаа” хөтөлбөрийн энэ оны бүртгэл эхэллээ. Хөтөлбөр энэ оны 6-р сарын 21-нээс 8-р сарын 21 хүртэл үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *