НҮБ зудад нэрвэгдсэн малчдад 1.5 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Зудад нэрвэгдсэн малчдад НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас үзүүлэх 1.5 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлэл хийлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос бэлтгэн гаргадаг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлангийн албан ёсны нээлт өчигдөр болсон. НҮБ-ын тайланд “бэлчээрийг зүй бусаар хэтрүүлэн ашигласнаас болон уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдлын улмаас байгалийн бэлчээр доройтож хүн төрөлхтний хүнсний хангамжид эрсдэл учирч буй талаар дүгнэсэн байна. Бэлчээрийн доройтлын шинж тэмдэг нь хөрсний үржил шим, шим тэжээл буурах, элэгдэх, давсжих, шүлтжих, хөрс нягтрах бөгөөд ургамлын ургацад сөргөөр нөлөөлөхөд хүргэдэг аж. Мөн ган гачиг, хур тунадасны хэлбэлзэл ихсэх, биологийн олон янз байдал алдагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ийнхүү тайланд дурдаж байгаагаар дэлхийн нийт бэлчээрийн 50 шахам хувь нь доройтсон гэж дүгнээд буй. Иймд шат шатандаа арга хэмжээ авах нэн түрүүний шаардлага тулгараад буйг анхаарууллаа. Манай улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь бэлчээр бөгөөд энэхүү бүс нутгийн хүн амын бараг гуравны нэг нь мал аж ахуй эрхэлдэг. Гэвч өнгөрсөн өвөл тохиосон зудаас үүдэж малчид маш их хохирол амссан. Иймд  НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас зудад нэрвэгдсэн малчдад дараах дэмжлэгийг үзүүлэхээр болжээ.

Тухайлбал,

  •  2000 малчин өрхөд тус бүр 660 000 төг бэлнээр олгох
  • НҮБ ХХААБ-аас зудад нэрвэгдсэн, хүнд нөхцөлд орсон нийт 700 000$ тусламжийг ХАА-н салбарт, малчдад хүргэх
  • -6700 хүүхэд, 3300 жирэмсэн эхчүүдэд хүнсний нэмэлт тэжээл олгох
  • 9 аймгийн 72 сумын 2000 охидод сургалтын хэрэгслийн тусламж хүргэнэ гэдгийг мэдэгдлээ. Ийнхүү НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас зудад нэрвэгдсэн малчдад нийт 1.55 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *