|

МУГТ Э.Цэндбаатар олимпод оролцох боломжгүй боллоо

Тайландын Бангкок хотноо “Парис 2024” Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн тав хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.

Манай боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-д өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон. Харин эмэгтэй 50 кг-д эх орноо төлөөлсөн ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна. Өнөөдрийн байдлаар манай долоон тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж буй.

Тэгвэл өнөөдөр Э.Цэндбаатар гурав дахь тулаанаа Болгарын Родаслав Росеновтой хийх хуваарьтай байв. Тулаан хуваарийн дагуу болж, манай тамирчин шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдал хүлээлээ.

Ингэснээр түүний хувьд тэмцээнээ өндөрлүүлж буй бөгөөд олимпод оролцох боломжгүй болж байна. Учир нь энэ тэмцээн манай боксчдын олимпын эрх авах эхний бас эцсийн боломж байсан юм. Эргэн санабал олимпын эрх олгох эхний тэмцээнд манай улсын баг, тамирчид холбооныхоо удирдлагуудын хариуцлагагүй үйлдлээс болж оролцож чадаагүй билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *