С.Бямбацогт: Хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлагаа хүлээе

Драгон авто вокзалыг нүүлгэсэн асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Үе үеийн удирдлагууд өнөөдрийнх шиг хэл ам болно гээд шийдэж чаддаггүй байсан юм билээ. ЗТХЯ, нийслэлийн Засаг дарга бид бүхэн хотын түгжрэлийг арилгахын тулд тодорхой асуудлыг шийдэх ёстой. Драгон авто вокзалаар жилдээ 800 мянга орчим иргэн зорчиж байсан. Иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, АТҮТ-д авто вокзалын үйлчилгээг сайжруулах чиглэл өгсөн. Үүний дагуу АТҮТ нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Номин компанийн газар дээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн. Энэ нь хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно.Драгон авто вокзалыг нүүлгэснээр үйлчилгээ сайтай, зөв шийдвэр болсон хэмээн олон нийт үзэж байгаа.Надад хууль зөрчсөн, хулгай хийсэн зүйлгүй. Хууль зөрчсөн нь тогтоогдож, нотлогдох юм бол хариуцлагаа өөрөө хүлээе” гэв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *