Цагдаагийн ерөнхий газрын шинэ дарга Т.Сүхболд гэж хэн бэ?

Засгийн газрын 2023.09.06-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн цагдаагийн албаны дарга хурандаа Т.Сүхболдыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсон.

Шинээр томилогдоод буй Т.Сүхболд нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 1997 онд Нийслэлийн 67 дугаар бүрэн дунд сургуулийг төгссөн бөгөөд ажлын анхны гараагаа 1998 оноос Дүүргийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаагаас эхлүүлж, 1998, 2000 онд Нийслэлийн цагдаагийн газрын “Хөдөлмөрийн аварга цагдаа”-аар шалгарч Цагдаагийн академид суралцах эрхээр шагнуулж байжээ.

Түүний хувьд сургууль төгсөөд эргүүлийн цагдаа, хэсгийн төлөөлөгч,  эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, даргаар ажиллаж цагдаагийн дээд цол авах хүртэлээ мерит зарчимаар дэвшсэн гэдгээр алба хаагчдынхаа дунд нэр хүндтэй байгаа бололтой.

Шинэ дарга цагдаагийн байгууллагыг орчин цагийн хууль сахиулах байгууллага болгон шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн гэнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments