ҮСХ: ААН, байгууллагын ажилчдын сарын голч цалин 1.3 сая
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний таван сарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
2023 оны нэгдүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын голч цалин 1352900 төгрөг байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 2 сая, эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг байгаа аж.