The Mongolz “CS2”-ын тэмцээнд түрүүлж, 169 сая төгрөгийн шагнал авлаа

MESA (Mongolian Esports Association) буюу Монголын электрон спортын холбооноос зохион байгуулж буй CS2 (Counter Strike 2)-ын 100 мянган ам.долларын шагналын сантай “MESA Nomadic Masters Spring 2024” тэмцээний финалын тоглолтууд “Мөсөн өргөө”-нд боллоо.

Тэмцээний Гранд финалд Монголын “The Mongolz” баг Европын төлөөлөл “BLEED Esports” багийг 3-1 (Anubis 10-13, Mirage 13-10, Ancient 13-11, Inferno 13-11) харьцаагаар хожиж, 50 ам.долларын (169 сая төгрөг) шагнал авав.

Тоглолтод The MongolZ-ын Мөнхболдын “SENZU” Азбаяр 85.1 ADR-тай багаа тэргүүлсэн бол Банзрагчийн “910” Өсөхбаяр хамгийн олон буюу 73 kill хийв.

Тэмцээний хоёрдугаар байрт “BLEED Esports” шалгарч 25 мянга, гуравдугаар байрт “Aurora Gaming” шалгарч 15 мянга, 4-р байрт Хятадын “Lynn Vision Gaming” баг шалгарч 10 мянган ам.долларын шагналыг авлаа.

Монголд зохиогдож буй “CS2”-ын хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээнд Монголын 3, Хятадын 1, Оросын 1, Данийн 1, Европын 2 баг тус тус оролцсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *