Энэ долоо хоногт 47 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдана
Энэ оны гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр зохих хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа билээ.
Энэ долоо хоногт найман дүүргийн 47 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах аж. Тодруулбал, нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-ний Ням гаргийг дуустал худалдаалахаар болжээ.
Иймд энэ долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлын мэдээллийг хүргэе.