ӨНӨӨДӨР: “Монгол-Вьетнамын харилцаа” эрдэм шинжилгээний хурал болно
Зургадугаар сарын 5-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: “Монгол-Вьетнамын харилцаа: Түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа”эрдэм шинжилгээний хурал болно.
10:00-13:00 цагт: УИХ-ын Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаантай.
10:30-12:30 цагт: МҮХАҮТ-д “Монгол, Куба улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд” уулзалт болно.
14:00-17:00 цагт: Чойжин ламын сүм музейд: “Тэгш хүртээмжтэй музей-2024” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөрлөг болно. Утас: 9829-9827.
-“Аюуд тауэр”-т: “Сонгуулийн үед мэдээллийг нягтлах нь” сэтгүүлч, ХМХ болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, идэвхтнүүдэд зориулсан сургалт, уулзалт хэлэлцүүлэг болно.