Н.Түвшинбаяр 12-20 жил гэсэн зүйлчлэлийг 5-12 жилтэй зүйлчлэл рүү оруулахыг шүүхээс хүслээ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх танхимд орлоо.

Шүүх хуралдааны үеэр хохирогчийн талын өмгөөлөгч нарын хувьд улсын яллагчийн зүгээс танилцуулсан хуулийн заалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингэхдээ прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба тус заалт нь 12-20 жилийн хорих ялтай.

Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ удаагийн шүүх хуралд түүнд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д заасан зүйл ангиудыг өөрчлүүлэх саналтай оролцож байгаагаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан ба Эрүүгийн хуульд заасан 5-12 жилтэй зүйлчлэл рүү оруулахыг хүсч буй юм.

Өөрөөр хэлбэл, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын яллах тогтоолоор шийдвэрлэвэл 12-20 жил, шүүгдэгчийн өмгөөлөгчийн илэрхийлсэн зүйлчлэлээр шийдвэрлэх тохиолдолд 5-12 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *