|

“Н.Түвшинбаяр Э.Энхбатын эрүүл мэндэд маш их санаа зовж, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ГАРГАЖ байгаа”

Олимпийн аварга Н.Түвшинбаярт  зодуулж, тархиндаа хүнд бэртэл авсан Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр  өнөөдөр /2021.04.12/  “Хүннү эйр” компанийн тусгай нислэгээр БНСУ руу авч явсан. Түүнтэй хамт ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нар  явжээ.

Түүний эмчилгээний зардлыг босгохоор бөхчүүд хандив цуглуулж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Харин олон нийтийн зүгээс эл мэдээлэлд  бухимдаж “Н.Түвшинбаярыг найзынхаа эмчилгээний зардлыг гаргах ёстой” хэмээн шүүмжилсээр байгаа юм.

Тиймээс энэ асуудлаар  цагдан хоригдоод буй Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноровоос тодруулахад Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа. “Хүннү эйр” компанийн  тусгай нислэгийн зардлыг 100 хувь төлсөн. Мөн очоод хийлгэх эмчилгээний урьдчилгаа зардлуудыг гаргаж, эмнэлэгт нь байршуулсан.

Эмчилгээнд хэдий хэмжээний зардал гарахыг ар гэрийнхэнтэй нь холбогдож тодруулсны дараа хэлэх боломжтой.  Цаашид гарах  бүхий л зардлыг төлнө. Н.Түвшинбаяр болон түүний гэр бүлийнхэн Э.Энхбатын биеийн байдалд маш их сэтгэл зовж, хурдан эдгэрэхийг хүсэж байгаа” гэлээ.

Тэрээр өмгөөлөгчтэйгөө уулзааад  хамгийн түрүүнд Э.Энхбатын биеийн байдлыг асууж, яаралтай эмчилгээнд тусалж, шийдвэрлэх шаардлагатай бүх зүйлийг хийхийг  захиж байгаа  гэнэ.

 

Similar Posts

One Comment

  1. Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтаар ази тивдээ тэргүүлнэ гэсэн шдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *