МУГТ Б.Сэр-Од олимпын эрхээ авлаа
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос (World Athletics) өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын 5-нд “Парис-2024” Зуны олимпын наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрсийг эцэслэн зарлалаа.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо( World athletics), ОУОХ-ноос “Парис-2024” олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин ( гэхдээ нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурваас илүүгүй) оролцох журам гаргасан. Эрэгтэйчүүд 2 цаг 08 минут 10 секунд дотор, эмэгтэйчүүд 2 цаг 26 минут 50 секунд дотор амжилт үзүүлсэн байх стандарттай аж.
Оролцох стандарт буюу болзол биелүүлсэн тамирчдын тоо 80-аас цөөн байвал дэлхийн чансааны онооны дарааллаар олимпод оролцох марафончдын квотыг олгодог журамтай аж.
70 марафонч дээр дэлхийн чансааны оноогоор 10 тамирчин олимпын эрхээ авсны дотор Монголын тамирчин Бат-Очирын Сэр-Од (дасгалжуулагч О.Оюунтуяа) 1169 оноогоор 80-д багтаж Олимпын наадамд зургаа дахь удаагаа оролцох эрхээ авлаа.