Хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна
Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгарил унагадаг. Энэхүү унгарилыг бууруулахаар 9 дүүрэгт хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүршиж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46,9 хувь буюу 18,232 ширхэг эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны улингарын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр 2024 оны хаврын хэлбэржүүлэгчийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 60 орчим хувийг хэлбэржүүлээд байна. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарил угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна.