|

Ардчилсан нам хүний амиар улстөрийн шоу хийж байна

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга МАН-ынухуулагчид зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэголны анхаарлыг татаж байна. Энэ хэрэгт холбоотойгоор МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт хийж байсан уулзалтуудаа цуцалж Улаанбаатархотод ирсэн. Улмаар, АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзанэмгэнэл илэрхийлсэн юм.

Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаД.Амарбаясгалан мэдэгдэл хийж, МАН-аас УИХ-ынсонгуулийн 1-р тойрогт  нэр дэвшигч Г.Сайханбаярыгэгүүлэн татахаа мэдэгдлээ. Учир нь хүн амины хэрэгтхолбогдсон О нь Г.Сайханбаярын ухуулагч байсан юм. Энэ бол улс төрийн том соёл.

Хуулиар нэр дэвшигчийн ухуулагч нас барвал эгүүлэн татах тухай зохицуулалт байхгүй ч эрх баригч нам энд улс төрийн маш том соёл гаргаж, эгүүлэн татахаа мэдэгдээд зогсохгүй, нөгөө намынхаа даргад очиж эмгэнэл илэрхийлнэ гэдэг улс төрд тогтоох ёстой соёл байлаа.

Гурван цаг гаруй болсон хоёр намын уулзалтын дараа ч намуудын дарга нар цаашдаа хатуу гишүүнчлэлийг хэрхэн өөрчлөх, улс төрийн намуудын ухуулагч, дэмжигчдийн ёсзүйн асуудал, хөдөө орон нутаг дахь намчирхал, талцлын асуудлаар санал бодлоо солилцжээ.

Гэтэл АН-ын цөөнгүй нэр дэвшигчид үүнийг өөрийнхөө нэр хүндийг өсгөх, улс төрийн шоу болгож буй нь харамсалтай. Чин үнэнийг хэлэхэд, эдгээр улс төрийн шоу хийж буй хүмүүс амьд ахуйд нь талийгаачийн бүтэн нэрийг мэддэг байсан эсэх нь эргэлзээтэй.

Тус намтай нэгдэж сонгуульд оролцож байгаа Либертинамын дарга Д.Амартүвшин хүний амь насаа алдсан хэргийгИйм үүлэн чөлөөний нар АН-д дахиж олдохгүй, ийм гоё боломжийг ашиглаж чадахгүй өлбийчөөд МАН-ын заавар хүлээгээд суугаад байгаад нь Лууур хүрээд байгаа юмаахэмээн бичсэн байх юм.

Үүлэн чөлөөний нар гэдэг нь товчхондоо олдсон аз завшаан гэсэн үг. Тэгвэл хүний үхлийг олдож буй аз завшаан, олз омог гэж хардаг хүний эрхийг дээдлэгчид АН-д байдаг гэхээр л аймшигтай юм шүү.

Түүнчлэн, УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэрдэвшигч Элийрэгч хэмээх Ц.Уянга, түүний сонгуулийн штабд ажиллаж буй Д.Монголхүү нар өчигдөр орой АН-ын төв штабад очиж Л.Гантөмөр даргаа шахаанд оруулжээ.

ТэдЛ.Оюун-Эрдэнэ яагаад манай намын байранд ирж байгаа юм. Бид ялах ёстой биз дээ. Зүгээр л эмгэнэл илэрхийлжбайгаа юм уу гэх мэтчилэн цамнажээ. Тэд талийгаачийн талаар ганц ч хүндэтгэлтэй үг хэлээгүй бөгөөд манай нам  энэ боломжийг ашиглаж ялах ёстой гэх мэтчилэн ялалтынтөлөө яахаа ч сийхгүй байгаагаа харуулсан увайгүй, хүн ёсны  гажууд бичлэг нь сошиал орчинд цацагдаад байна.

Ийм хүмүүс хүний эрх, эрх чөлөөний тухай ярьдаг гэхээр л, ийм хүмүүс таныг төрд төлөөлж сууна гэхээр аймшигтай биш гэж үү. Хүний аминаас үнэтэй улс төр, сонгууль гэжбайхгүй гэдгийг АН-ынхан ойлгохгүй байгаа бололтой. Хоёр намын дарга нь хүний амиар улстөржихгүй шүү гэж мэдэгдээд байхад л үүлэн чөлөөний нар байсан юм, бид ялах ёстой, тэр үхлээр оноо авцгаая хэмээн улайрагсдыг эрх биш ард түмэн таньж ялгаад, ус тосоор нь шүүгээд ялгаад гаргаж ирнэ гэж найдъя. Тэд ямар ч аргаар хамаагүйсонгуульд ялахаа бодож, хүний амь насаа алдсан хэрэгдээр дөрөөлж ийнхүү эхнээсээ улс төр хийж байх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *