Налайх дүүрэгт зургаан гэр, гурван байшин, хоёр автомашин усанд автжээ
Улаанбаатар хот орчмоор өчигдөр 15.45-16.15 цагийн хооронд орсон түр зуурын усархаг бороо орсны улмаас Налайх дүүрэгт зургаан гэр, гурван байшин, хоёр автомашин усанд автжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 16.00-16.35 цагийн хооронд онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж гэр байшинд орсон усыг соруулж гаргасан байна.
Мөн Уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1.5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон даланг 18.10 цагт босгожээ.