Сүхбаатар дүүргийн онцгой комисс хуралдав
Өнөөдөр /2024.06.21/ Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын 06 дугаар хуралдаан боллоо.
Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Шадар сайдын аймаг, нийслэл, дүүргүүдийн Шуурхай штабуудад үер усны гамшгаас сэргийлж ажиллах талаар өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үргэлжлэн орж буй усархаг, хүйтэн борооны улмаас байгалийн гамшиг, үер усны эрсдэлийг тооцоолж, дүүргийн бүх хэлтэс, албад, мэргэжлийн ангиуд бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангаж, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлээр зохион байгуулалтаа сайжруулахыг даалгав. Шаардлагатай тохиолдолд гамшгийн нөөцийг бүрдүүлэх, 16 дугаар хороо, Ойчидын 1-82Б тоот орчимд 126 метрийн урттай, бетонон хашлагатай үерийн хамгаалалтын далан хийх ажлыг шуурхай гүйцэтгэх, голомтод ажиллах албан хаагчдын хувцас, хэрэглэл хангалтыг нэмэгдүүлэхээр боллоо. Мөн Шуурхай штабаас томилгоот бүрэлдэхүүн Сэлбэ голын эрэг дагуух хороодод нөхцөл байдлыг үнэлэн шаардлагатай арга хэмжээг авахаар ажиллаж байна.